Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 07

11:00 цагаас ҮХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд Ойн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулах үзэсгэлэн худалдааны талаар мэдээлнэ.

11:00 цагаас АНУ, Австрали, Монгол, Япон зэрэг орнууд ороцсон "Зүймэл даавуун урлалын олон улсын үзэсгэлэн"-ийн нээлт Улсын Их Длэгүүрийн III давхарт болно. Утас: 96969983

11:00 цагаас дэлхийн халуун цэг болоод байгаа Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний IV ээлжийн 850 цэргийн алба хаагчийг үдэн гаргах, Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа  ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно. Арга хэмжээнд Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс оролцоно. Утас. 99883732

12:30 цагаас ССАЖЯ, ОБЕГ, Монголын рафтингийн холбоо хамтран "Рафтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн" болох гэж байгаатай холбогдуулан "Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top