Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа “Гудамж” төслийн дарга Д.Батболдыг тодорхой хэрэгт сэжиглэж АТГ-аас албан ёсоор мэдээлэлээ.Харин Д.Батболд “Намайг шалгаж, байцаасан, сэжигтнээр татсан зүйл байхгүй” гэж мэдэгдэж байсан. Д.Батболдыг “Самурай” бондын хөрөнгөөс 50 орчим сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 93 орчим тэрбум төгрөгийг зориулалтын бусаар шилжүүлсэн нь хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэдэг үндэсллээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм байна. Тиймээс уг асуудлаар өнөөдөр Д.Батболд мэдээлэл хийхээр болжээ. Хурал 11.00 цагаас Тасганы овоон дээр болно.

Сэтгэгдэл ( 0 )