Тувад Монголын дугаартай автомашин шатсан хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 07

ОХУ-ын Тува улс руу наймаа хийхээр явсан Монгол улсын нэг иргэн сураггүй болоод удаж байгаа аж. Саяхан ОХУ-ын талаас алга болсон иргэний ээж, дүү хоёроос ДНК-ийн шинжилгээ авсан байна. Учир нь тус улсад саяхан Монголын дугаартай автомашин шатсан хэрэг гарчээ.

Энэ талаар Увс аймгийн Прокурорын газраас "Шатсан машинд нэг хүн байсан тул цогцосын ДНК-г алга болсон иргэний ар гэрийнхэнтэй тулгахаар болсон" хэмээн мэдэгджээ. Мөн шатсан автомашин доторх эд зүйлс алга болсон иргэний эд зүйлтэй таарч байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.179.11.70) 2025 оны 03 сарын 13

naadmyn umnu uvsyn naimaachin huuhen mashintaigaa belen mungutei hoid hileer garahdaa gaali deer avch yvaa munguu unen zov meduulsenees uuden orosiin mafiudad olzlogdon shataalgajee

1  |  0
Монгуш(112.72.13.227) 2025 оны 03 сарын 13

Ай хөөрхий, хэдэн халтар төгрөгнөөс болж амиа өгч дээ. Ум маани бадми хум.

1  |  0
Top