Төв аймгийн Урьдчилан хорих төвийн дэд даргыг халжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 07

Төв аймгийн Урьдчилан хорих төвийн дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Хорих ангийн дарга болон дэд дарга нарыг ажлаас нь халах, солих эрх ШШГЕГ-ын даргад байдаг байна. Энэ дагуу ШШГЕГ-ын дарга С.Баяндалай тушаал гаргаж Төв аймгийн Урьдчилан хорих төвийн дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Одоогоор ямар шалтгааны улмаас халсан нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээлэлж байгаагаар тус хориход Ерөнхий сайдын зөвлхө Л.Гансүх хоригдож байгаа. Үүнтэй холбоотойгоор халсан байж болзошгүй гэж таамаглаж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөрбат(112.72.13.227) 2025 оны 03 сарын 13

Алтанхуягийг очиход их далдганаж навсганаж гүйсэн юм байгаа биз. Эсвэл Алтанхуягийг очиход ном журмаа яриад уулзуулахгүй гэж гүрийсэн байх.

1  |  0
Close menu