НИТХ-ын Тэргүүлэгчдийн 98 дугаар тогтоолоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам"-ыг хэлэлцэн баталсан. Уг журам энэ сарын 15-наас эхлэн хэрэгжих юм байна. Тээврийн хэрэгслийн дугуйг түгжих ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллах юм. Харин гүйцэтгэлийг хувийн байгууллага, аж ахуйн нэгжээр хийлгэх аж. Хамтран ажиллах санал ирүүлсэн дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагатай өнгөрсөн сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан юм байна. Ингэснээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хориглосон газар зогссон тээврийг хэрэгслийг ачихын зэрэгцээ, мөн жолооны хүрдний талын урд дугуйг түгжих юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
zam tugjeetei heveeree baih yum bna ....