Япон Улс Оросын армийг тандахаар Монголд цэргийн атташе томилохоор болов

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 28

Японд Ерөнхий сайдаар консерватив /хуучныг баримтлагч/ үзэл баримтлалтай Шинзо Абэ сонгогдсоноос хойш олон өөрлөлт гарч байгаагийн хамгийн сонирхол татахуйц нь хуучин цэргийн бодлого. Дэлхийн II дайны дараа ор мөргүй устгасан Японы цэргийн бодлого өмнө нь Азидаа ноёлж, дэлхийд дээгүүрт жагсч, хөрш орнууд нь эмээдэг байв. Харин 1945 оноос хойш Азийн хамгийн хүчирхэг цэргийн бодлогоо халж, тайван замаар хөгжиж ирсэн Японд Улс хүн суурьшаагүй бүлэг арал, тэдгээрийн эргэн тойрон дахь тэнгисийн усны эзэмшлийн асуудлаар Хятад, Орост дээрэлхүүлэх болсноос дахин цэргийн бодлого хэрэгтэй болов. 

Гэхдээ хөрш Хятад, Хойд Солонгос зэрэг Азийн хамгийн хүчирхэг цэргийн хүчтэй орнуудыг ардаа орхино гэдэг Япон Улсад тийм ч амар даваа биш. Ямартай ч, сүүлийн үед цэргийн бодлогодоо ихээхэн анхаарах болсон Япон Улс Монгол Улсад цэргийн атташе томилохоор боллоо. Монгол Улс дахь Японы Элчин сайдын яаманд цэргийн атташе байдаггүй бөгөөд Хятад дахь Японы Элчин сайдын яаман дахь цэргийн гурван атташегийн нэг нь Монголын асуудлыг хариуцдаг байсан юм. Тэгвэл Японы Засгийн газраас энэ байдлыг халж ирэх 2016 оноос Монголд цэргийн атташе томилохоор болсон тухай Оросын сайтад мэдээллээ. Ирэх оноос Монголд суурин байх Японы цэргийн атташе Оросын зэвсэгт хүчнийг тандаж, түүний талаар мэдээлэл цуглуулж дүгнэлт хийх аж.

Япон Улсын Монгол дахь цэргийн атташе Орос төдийгүй Зүүн Азийн цэргийн хөдөлгөөнийг хянах бөгөөд Монгол Улсын Хятад, Оростой хил залгаа байдал болон Хойд Солонгостой дипломат харилцаатай зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр цэргийн атташе томилох нь зүйтэй гэж үзжээ. Тэгээд ч Монгол Улсаар дамжуулан Хойд Солонгосын төлөөлөгчидтэй Улаанбаатарт нууц уулзалт хийх болсон Японы талыг олон улсад Хойд Солонгост хулгайлагдсан иргэдээ суллуулах цаашлаад “тэг”-ээс эхэлж буй цэргийн хүчээ хурдан хугацаанд дэлхийн хэмжээнд хүргэхийн тулд аль хэдийнэ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Хойд Солонгосын зэвсэг, техникээс худалдан авах гэж байна хэмээн сэрдэх болжээ.

Үүгээр ч зогсохгүй Хятад, ОХУ-тай цэргийн хээрийн сургуулилт хийдэг Монгол дахь цэргийн атташегаараа дамжуулан Украины асуудлаар АНУ болон Европын Холбооны орнуудад буруушаагдах болсон ОХУ-ын байр байдал, цаашлаад Хятад, Оросын цөмийн зэвсгийн мэдээлэл цуглуулахаар зорьж байгаа гэнэ. Дашрамд дурдахад, Японы Засгийн газар ирэх 2016 оноос Монголоос гадна Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/, Иорданд цэргийн атташе ажиллуулахаар болсон бөгөөд Сири, Иракийн газар нутгийн дамнан байгуулагдаж, аймшигт аллага үйлдэж буй Исламын улс, Ойрхи Дорнодын талаар мэдээлэл цуглуулахаар АНЭУ болон Иорданд цэргийн атташе томилохоор болжээ. Учир нь энэ жил хоёр ч япон хүн Исламын улсын хэт даврагчдын гарт амиа алдаж тухайн үед Японы Засгийн газар мэдээлэл дутмаг байснаас аврах ажиллагаа явуулж чадаагүй  юм. Нөгөөтэйгүүр, Япон Улс дэлхийн 40 оронд 59 цэргийн атташетэй бөгөөд энэ тоо ирэх оноос 43 оронд 62 цэргийн атташетай болж өөрчлөгдөх бололтой. 

Э.Төгс

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
buu(122.201.21.163) 2017 оны 01 сарын 23

Mongol dalimduulj tsergiin salbaraa tohiroltsoj

0  |  0
irgen(103.229.123.144) 2015 оны 08 сарын 31

Tsergiin atashe yamar ch elchind baidagsht, orosuudiin bichsen yum bidend yamar hamaa baina?

0  |  0
ном(103.9.88.56) 2015 оны 08 сарын 31

Хуучины олон ховор ном сэтгүүл романуудаас бүрдсэн номын сан зарна 95705545

0  |  0
BOLD(203.91.112.130) 2015 оны 08 сарын 31

OROSIIN BUUNII NOHOI UUNIIG OLON TALT HARILTSAA GEDEGIIM

0  |  0
ЗОЧИН(103.26.193.118) 2015 оны 08 сарын 31

БОЛЬЁ ОО

0  |  0
Zochin(122.201.22.11) 2015 оны 08 сарын 30

Энэ Төгс гэдэг тэнэг юү гэж тэнэгтээд бгаа юм бол оо?

0  |  0
Top