Жүжигчин Женнифер Гарнер, Бен Аффлек нар Холливудын хамгийн сайхан хосуудын нэг байсан билээ. Гэвч гурван хүүхдийн эцэг эх болсон тэд өнгөрсөн онд хамтын амьдралдаа цэг тавьсан юм. Энэ тухай жүжигчин бүсгүйгээс асуухад тэрбээр салалтдаа тун эмзэглэж буйгаа хэлсэн байна. Женнифер “US Weekly” сэтгүүлд ярихдаа “Хүүхдүүдийнхээ төлөө би нулимс унагахгүй. Салалтын талаар ярихад хэт хүнд байна. Бидний сэтгэл хөрсөн. Бен өөр бүсгүйг хайрлах болсон. Сэтгэл хөрөхөд нөлөөлдөг олон зүйл байдаг юм байна” гэжээ.
Жүжигчдийг эргэн нийлэх гэж байна гэсэн мэдээлэл байгаа талаар асуухад Женнифер үгүйсгэсэн байна.


О.Саша

Сэтгэгдэл ( 0 )