Долоон компанийн хувьцааны ханш өслөө

2019 оны 01 сарын 04

Өнөөдөр /2019.01.04/ Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 48,541,660 төгрөгийн үнийн дүн бүхий 143,491 ширхэг хувьцаа арилжигдлаа. Долоон хувьцаат компанийн хувьцааны ханш өсч,  есөн  хувьцаат компанийн хувьцааны ханш буурч нэг  хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Сүү" ХК болон "Монгол Базальт" ХК -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нийслэл өргөө" ХК болон "Жуулчин дюти фрий" ХК -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.22 хувиар өсч 21713.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2 их наяд 541 тэрбум төгрөг боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top