Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны нэгдүгээр сарын эцэст 835.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 13.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 101.4 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.9 хувийг эзэлж, өмнөх сараас өөрчлөлтгүй, өмнөх оны мөн үеэс 2 пунктээр тус тус буурсан байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны нэгдүгээр сарын эцэст 1.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.6 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 594.5 тэрбум төгрөгөөр өсчээ.
Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.7 пунктээр өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )