Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 4 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1 110 983 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 161 мянган төгрөг буюу 16.9 хувиар өслөө.
Үүнд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 2.7 мянган төгрөгөөр буурсан хэдий ч, цалин хөлсний орлого 97.8 мянган төгрөг, бусад орлого 24.7 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1 146 500 төгрөг байна. Зарлагын задаргааг харвал мах, махан бүтээгдэхүүн 6.3 хувь, бусад хүнсний бүтээгдэхүүн 107 569 төгрөг буюу 9.4 хувь, хувцас, гутал, бөс бараа 115 869 төгрөг буюу 10.1 хувь гэхчлэн тус тус бүрдүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )