ИНФОГРАФИК: Импорт 142.8 сая ам.доллараар өслөө

2019 оны 02 сарын 25

Манай улс  энэ оны нэгдүгээр сард нийт 105 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 607.3 сая ам.доллар, импорт 504.0 сая ам.долларт хүрлээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 326.3 сая ам.доллар, үүнээс экспорт 183.4 сая ам.доллараар, импорт 142.8 сая ам.доллараар тус тус өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл 2018 оны нэгдүгээр сард 62.7 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2019 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 40.6 (64.7%) сая ам.доллараар өсч, 103.3 сая ам.доллар болжээ.

Экспорт  нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 183.4 сая ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 73.9 сая ам.доллар, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт 102.9 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин импорт өмнөх оны мөн үеэс 142.8 сая ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 30.0 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 15.1 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 25.6 сая ам.доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 70.3 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 5.9 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.2 хувийг эзэлж байгаа бол импортын 73.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top