МХБ: 83 компани ашигтай, 72 компани алдагдалтай ажилласан

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэлтэй 198 хувьцаат компаниас 177 компани хууль, дүрэм журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлсэн байна.

Нийт компаниудын 2018 оны жилийн эцсийн санхүүгийн үзүүлэлтийг дүгнэхэд 83 компани ашигтай, 72 компани алдагдалтай ажилласан бол 22 компани үйл ажиллагаа явуулаагүй үзүүлэлттэй байна. Санхүүгийн тайлангийн хураангуйг ЭНД дарж үзнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top