Экспорт, импорт өмнөх сараас буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 18

Манай улс  энэ  оны эхний 2 сард дэлхийн 108 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.9 тэрбум ам.доллар болов. Үүнээс  экспорт 1.1 тэрбум ам.доллар, импорт 837.5 сая ам.долларт хүрлээ.

Харин хоёрдугаар сард экспорт 486.4 сая ам.долларт, импорт 333.5 сая ам.долларт хүрч, өмнөх сараас экспорт 120.9 сая ам.доллараар, импорт 170.4 сая ам.доллараар буурсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top