Эрдэнэсийн сангаас: Алтаар шарж хийсэн Генерал сэлэм

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 18

Монголбанкны Эрдэнэсийн сангаас Монгол ардын хувьсгалт цэргийн генерал сэлэмийг танилцуулж байна.

Он: 1945

жин: 1556 гр, 97 х 3.8 см

Ган төмрийг давтаж матигар хэлбэр оруулан дээр нь “МАХЦ-ийн генерал” хэмээх үгийг алтаар шарж хийсэн сэлэм. Бариулыг алтаар тоноглож хоёр талд нь бадмаараг эрдэнээр хийсэн таван хошуу шигтгэж, бариулын хоёр талын угт 1940 оны төрийн сүлдийг байрлуулан, сэлэмний балтыг (гар хамгаалагч) тойруулан бадмаараг чулуу шигтгэн чимэглэжээ. Сэлэмний хуйг нимгэн гангаар үйлдэж, зүүсгэл тээг, төгсгөл хэсгийг түмэн наст болон хатан сүйх, үүлэн хээгээр чимэглэн алтаар шарж, хээ бүрийн дээр үнэт эрдэнийн чулууг шигтгэсэн байна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top