Байгаль нуурын сав нутагт геологи хайгуулын судалгаагаар металлын эрдэс түүхий эдийн 150 гаруй орд газар илэрсэн байдаг тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэдгээрээс Үнэт металлын ордтой холбоотой мэдээллийг онцолж байна.
Байгаль нуурын сав газрын ОХУ-ын хилийн доторхи нутагт өмнө нь ашиглаж дууссан Красночикойскийн районы Воскресенскийн ордоос өөр алтны хүдрийн үндсэн орд байхгүй. Джидинск, Намаминск, Ямбуй-Толутайск, Чикойск, Бальджиканск гэсэн бага ба дунд зэргийн нөөцтэй алтны шороон ордууд бий ч, Буриад улсад сүүлийн жилүүдэд алт олборлолт бараг явагдаагүй юм байна. Харин Забайкальскийн хязгаарын Красночикойскийн районд алт хайгч дөрвөн артель задгай усан механизмын аргаар жил дутам 300-400 кг алт олборложээ.
Манай Монгол Улсын хувьд алтны нөөц нь зэсийн дараа бичигддэг. Алтны хүдрийг үйлдвэрлэлийн аргаар олборлох ажиллагаа Монголд 20-р зууны эхнээс Ерөө, Бороо голын сав, Хөвсгөл орчимд өрнөжээ. Алтны үндсэн ордууд нь судлын шинжтэй, цөөнх тохиолдолд эрдэсжилийн бүсүүд байдаг.
Сэтгэгдэл ( 0 )