Монголын баячуудын 20 хувьд  улсын нийт хэрэглээний 40 хувь ногддог

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

Тэгш бус байдлыг тодорхойлох нэг чухал үзүүлэлт  Палма индекс аж. Палма индекс нь орлогын түвшин дэх хамгийн өндөр орлоготой хүмүүсийн 10 хувийг хамгийн бага орлоготой хүмүүсийн 40 хувьтай харьцуулснаар тооцдог үзүүлэлт юм. Тэгвэл Монголын Палма индекс 1.6 буюу орлогын түвшин дэх хамгийн өндөр орлоготой хүмүүсийн 10 хувь нь бага орлоготой хүмүүсийн 40 хувиас 1.6 дахин их орлоготойг харуулж байна. Энэхүү үзүүлэлт нь төв Ази болон Зуун Европын орнуудад 1-1.3-ын хооронд хэлбэлздэг бол, Латин Америкийн орнуудад хамгийн ихдээ 3 хүрдэг байна.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Томас Эриксоны  хийсэн судалгаагаар 1995-2012 оны байдлаар Монгол дахь баячуудын 20 хувь нь улсын нийт хэрэглээний 40 хувийг, ядуучуудын 20 хувь  нь нийт хэрэглээний 7 хувийг ашиглаж байна гэсэн дүн гарчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top