“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг хаалттай ХК-иар бүртгэхийг зөвшөөрөв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг хаалттай хувьцаат компаниар бүртгэхийг зөвшөөрсөн шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргалаа. Тодруулбал,  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж, хувьцааг хадгаламжид бүртгэн авахыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д зөвшөөрсөн байна.

2010 онд УИХ-аас “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын нийт иргэнд адил тэнцүү 1072 ширхэгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан.  Засгийн газар 2012 онд уг хувьцааны хоёр дахь зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцлийг тогтоож өгсөн байдаг.  Уг хугацаанд хувьцааг “Үнэт цаасны зах зээлийн тухай”, “Компанийн тухай” хуулиуд, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдэд нийцүүлэн “амилуулж”, эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар Хороо, “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон бусад холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, боломжит хувилбаруудыг эрэлхийлсний үр дүнд ийнхүү хаалттай хувьцаат компаниар бүртгэж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top