Уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засагтай манай улсын тухайд сорилтууд тулгарсаар байгаа. Түүнчлэн байгалийн баялгийн нөөц ихтэй улс орнуудын хөгжлийн туршлага, шийдлийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр төр засгийн холбогдох байгууллагууд судалгаа хийн, ажиллаж буйгаа мэдэгдэж байна.
Канад улсын хувьд нийт экспортын 20 хувь, улсын төсвийн орлогын зөвхөн 2.4 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байхад харин Монгол Улсын хувьд экспортын 90 гаруй хувь, улсын төсвийн орлогын 22 хувь нь уул уурхайн салбараас шууд хамаарч байна. Нэг салбараас хэт хамаарсан эдийн засгийн төрөлжилтийн саармаг байдал нь дунд хугацаанд тулгарч буй макро эдийн засгийн сорилт гэдгийг “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “PDAC-2019” олон улсын чуулга уулзалтад оролцох үедээ хэлж байсан.
Харин хөрөнгө оруулагчдын хувьд Монголын дэд бүтцийн хязгаарлагдмал байдал томоохон сорилт болж буйг хэлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )