Үхрийн цул махны үнэ “Номин”-д 12 399, “Бөмбөгөр”-т 12 000 байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

Манай улс өнгөрсөн 2018 онд 55 орчим мянган тонн мах экспортлож, 400 тэрбум төгрөгийн орлого олсон гэдгийг ХХААХҮЯ-наас мэдэгдсэн. Экспортын хэмжээ өсч байгаа нь сайн мэдээ. Тэгвэл дотоодын хэрэглэгчид хүнсний гол хэрэглээ болох махны үнэ өссөөр байгаад сэтгэл дундуур байна. Малын тоо нь өссөөр байхад малчдаас ченжүүдийн гар дамжиж хэрэглэгчдэд хүрч буй махны үнэ буухгүй байна.

Махны үнийн статистик мэдээллийг харахад  хонины цул мах нэг килограмм нь  дунджаар 7,950 төгрөг бол үхрийн цул мах нэг килограмм нь  дунджаар 10,878 төгрөг байна. Адууны ястай мах нэг килограмм нь дунджаар 6,750 төгрөг, ямааны ястай мах нэг килограмм нь  дунджаар 6,750 төгрөг байна. Дараах хүснэгт дэх үнийн судалгаанаас харахад үхрийн цул махны үнэ хамгийн өндөр байна.

Тухайлбал,  Номин супермаркет дэлгүүрт  үхрийн нэг килограмм цул мах 12,399 төгрөг байгаа бол Бөмбөгөр худалдааны төв болон Меркури худалдааны төвд 12 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин Хүчит шонхор зах дээр 9500 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Дашрамд өгүүлэхэд,  манай улсын хэмжээнд Махны холбоонд бүртгэлтэй 55 мал нядлах, мах боловсруулах үйлдвэр бий аж. Үүнээс 21 үйлдвэр мэргэжлийн хяналтын байгууллагаас итгэмжлэгдсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд 18 мах нядалгааны цехийг шинээр байгуулжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н(64.119.25.182) 2019 оны 03 сарын 21

60 сая малтай ч жажилаад идэх махгүй.

0  |  0
Үнэн(66.181.161.106) 2019 оны 03 сарын 21

Бод малын мах гаргахыг л хориглох хэрэгтэй хужаа нарт өгөөд байхаар олон бодтой биш

0  |  0
Top