Даатгалд аудит хийх компани эрх бүхий хоёр аудитортой байх ёстой

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

Даатгалын зах зээлд аудитын үйл ажиллагаа хийх эрхийг Санхүүгийн зохицуулах хорооноос /СЗХ/  авсан 43 компани байна. Хуулиар даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчдод аудитын үйлчилгээ үзүүлэх эрхийг “Аудитын тухай” хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй компанид СЗХ  нэмж олгохоор зохицуулсан байдаг. Үүний дагуу СЗХ-ны  2010 оны тогтоолоор “Даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг батлан мөрдүүлж буй бөгөөд үүгээр эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон аудитийн байгууллагыг томилох, даатгалын байгууллагад аудит хийхэд тавигдах нэмэлт шаардлага, тэдний үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг харилцааг нарийвчлан журамласан байна.

Мөн дээрх эрхийг хүссэн компани даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааны төрөлжсөн сургалтад хамрагдаж, үнэмлэх авсан хоёроос доошгүй аудитортой байх ёстой. Төрөлжсөн сургалтыг СЗХ,  Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтарсан Комисс зохион байгуулж, шалгалтад тэнцсэн аудиторт эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаатай олгох аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top