Дорнод аймагт ноолуур 130 мянган төгрөгт хүрчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 24

Хаврын урь орсонтой холбоотойгоор малчид ямаагаа самнаж эхэлжээ. Тухайлбал, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдад малчид эр ямаагаа самнаж эхэлсэн байна. Ямааны ноолуурын үнэ ханш энэ жил өндөр үнэтэй байгаа талаар орон нутгаас мэдээлэл ирүүллээ.

Хэнтий, Сүхбаатар аймгуудад 110-120 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол Дорнод аймагт 130 мянган төгрөгт хүрсэн байна.

Энэ жил ноолуурын үнэ өндөр байх боломжтой талаар Хөдөө аж ахуйн биржээс тайлбарлаж буй юм. Засгийн газраас батал­сан “Ноолуур” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжинэ. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдэд Хөгжлийн банкнаас зээл олгох, ноолуурын төвлөрсөн худалдааг хэд хэдэн аймагт зохион байгуулснаар ноолуурын ханш тогтвортой, өндөр үнэтэй байх боломжтой гэж Хөдөө аж ахуйн бирж үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top