Хөнгөлөлт эдлэх иргэдийн мэдээлэл 27-н гэхэд Төрийн санд очно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

Орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг. Татварын ерөнхий газраас өнгөрсөн сарын 15-н хүртэл уг хөнгөлөлт, буцаан олголтод хамрагдах иргэдийн материалыг хүлээн авсан. Тэгвэл  Татварын ерөнхий газраас орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг хэзээнээс олгох вэ гэдэгт Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч И.Мөнхцэцэг дараах мэдээллийг өгч байна.

“Татвар төлөгчдийн материалыг хянаж, шалгуур хангаагүй буюу орлогоо дутуу тусгасан, тайлангаа буруу ирүүлсэн татвар төлөгчдөд залруулах шаардлагатайг утсаар мэдэгдэн ажиллаж байна.  Энэ сарын 27-н гэхэд хөнгөлөлт эдлэхээр тайлангаа ирүүлсэн иргэдийн материалыг эцэслэн хянаж, Төрийн сан руу илгээхээр төлөвлөсөн. Төрийн сан буцаан олгох албан татварын жагсаалтыг хянаж үзээд олгоно” гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top