ХБНГУ-ын Дойче Велле Академийн Монгол дахь хөтөлбөр хариуцсан менежер Патрик Беннинг, ЛЭТУ Монгол дээд сургуулийн захирал, дата шинжээч Роберт Ритц нар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай уулзсан байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон “Тэгш бус байдлыг тэгшитгэе” сэдэвт дата сэтгүүлзүйн 36 цагийн хакатонд Үндэсний статистикийн хороо дата мэдээллийн дэмжигч байгууллагаар ажиллажээ. Монголын сэтгүүлзүйд тэр дундаа дата сэтгүүлзүйг хөгжүүлэхэд дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )