Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ энэ оны эхний улиралд үнэт цаасны зах зээл дээр хоёр IPO буюу шинэ хувьцаагаа олон нийтэд санал болгон гаргах зөвшөөрлийг олголоо. СЗХ-ноос зөвшөөрсний дагуу “Ард кредит ББСБ” ХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болсон бол удахгүй “Монос хүнс” ХК-ийн хувьцаа зах зээлд гарна.
Мөн СЗХ энэ улиралд нэр бүхий хоёр компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, мөн тооны хуулийн этгээдийг үнэт цаасны зах зээлд оролцогчдод аудитын болон хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн болон гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүн зэргээр гурван компанийн бүртгэлд өөрчлөлт оруулжээ.
Түүнчлэн, номинал дансаар дамжуулан харилцагчдад брокерийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг үнэт цаасны гурван компанид олгож, мөн тооны хуулийн этгээдэд нийт долоон салбар шинээр байгуулахыг зөвшөөрсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )