Татварын багц хуулийн өөрчлөлтөөр Иргэдийг орон сууцжуулах бодлогыг дэмжинэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Тухайлбал:
-Амьдран суух зориулалтаар анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл худалдан авсан иргэнд 3 сая төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлдэг байсныг 6 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ.
-Ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт эдлүүлэхээр тусгасан байна.
Сэтгэгдэл ( 0 )