"Smile Street" нээгдсэнээр гэр бүлээрээ амралтын өдрөөр очих газартай болно

Админ | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Өнөөгийн нийгэмд бага цаг хугацаанд их үйлчилгээг авах хэрэгцээ шаардлага өндөр болжээ. Гэр бүлээрээ амралтын өдрөөр аль нэг ресторанд очиж хооллохын тулд багагүй цаг хугацааг замын түгжрэлд зарцуулж, очсон газар нь хүн ихтэй, суух ширээ олдохгүй байхаас шалтгаалж өөр тийшээ явах шаардлага танд тулгарч байсан уу?

Тэгвэл Монголд анх удаа жилийн 4 улиралд ажиллах давуу талтай Smile Street төслийг “Мишээл Групп” ХХК өөрийн Мишээл цогцолбор дээр хэрэгжүүлж энэ намар үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна.

Тус төсөл хэрэгжсэнээр хотын төвд түгжирч цаг алдалгүй "Smile Street" гудамд байрлах 10-12 төрлийн ресторанаас сонгон үйлчлүүлэх боломжтой болно. Рестораны сонголтын хувьд Солонгос, Хятад, Европ, Энэтхэг, Монгол хоолны 10-12 төрлийн ресторан нэг гудамд төвлөрнө.

Мөн гудамжны голд 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагын хоолны наадам /Food Festival/-ыг амралтын өдөр бүр зохион байгуулна.

"Smile Street" гудамжны хувьд жилийн 4 улиралд УБ хотын иргэдэд үйлчлэх боломжтой бөгөөд тус гудамд томоохон шоу арга хэмжээг тогтмол хийхээс гадна гудамжны баруун талд 2 төрлийн караоке, 1 амьд хөгжмийн клуб, 1 боулинг төв, 1 Stand Up Comedy клуб зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа нэг гудамд төвлөрнө.

Гол онцлог нь тус гудамж өөрийн үнэ цэнэтэй байх бөгөөд тодорхой өдрүүдэд оройн цагаар бага хэмжээний төлбөртэй байх юм. Мөн согтолтын зэрэг өндөртэй хүнийг тус гудамд оруулахгүй ба гудмаас гарч ирж байгаа хүмүүсийг манай хамгаалалтын албаныхан мэргэжлийн такси үйлчилгээний машинд суулгах үйлчилгээг хийнэ.

“Smile Street” өвлийн 4 улиралд ажиллана

Төсөл хэрэгжих газрын дээврийг орчин үеийн дэвшилтэт технологиор дээвэрлэж, хойд болон урд хэсгийг шилэн фасадаар битүүлж, халуун, хүйтэн агааржуулалтын хоолойг байрлуулснаар өвөл нь дулаахан, зун нь сэрүүхэн байх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн тус гудам руу орох хэсэгт лобби байрлах бөгөөд зүүн талд нь 450 хүний хувцасны шүүгээ /locker/ баруун талд нь эвэнт хийх талбайг төлөвлөсөн байна.

Тус төсөлд өөрийн ресторан, пабаар оролцох сонирхолтой 5 байгууллагыг сонгон шалгаруулж хамтран ажиллана.

“Мишээл групп” ХХК төслийн багтай холбогдох:

Утас: 8806-5991, 9099-5533

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top