Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганаар хийж, баталлаа. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж нар асуулт асууж тодруулсны дараа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжиж, хуулийн төсөл эцэслэн батлагдав.
Хуулийн төсөл батлагдсанаар өмнө нь зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс алт олборлосны татвар авдаг байсан бол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар алт олборлож байгаа бичил уурхай эрхлэгч, хувь хүн бүрээс роялти татвар авах юм. Мөн алтны нөөц ашигласны төлбөр өмнө нь борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байсныг хуулийн өөрчлөлтөөр 5.0 хувь болгон өөрчиллөө.
Сэтгэгдэл ( 0 )