Мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам батлагдав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд нэмэлт, өөрчлөлт орсон өөрчлөлтийн дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн А-26 тоот тушаалаар “Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулж,  Монголбанкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албанаас нийт арилжааны банкны холбогдох мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар тус журамд орсон шинэ зохицуулалтууд, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар танилцуулж, зөвлөмж өглөө.

Энэхүү журам нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.14 дэх хэсэгт заасны дагуу тус хуулийн 4.1 дэх хэсэгт заасан Мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэхтэй холбоотой үйл ажиллагаа, үүргийг нарийвчлан тодорхойлоход зорьж байгаа юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top