“Хятадын Төмөр Зам” групп Тавантолгойн төмөр замын ажилд оролцох хүсэлтэй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

БНХАУ-ын “Хятадын Төмөр Зам” /China Railway Group Limited/ групп Таван толгой-Гашуун сухайт, Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож, нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулах замаар хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаагаа манай талд илэрхийллээ.

Тус групп нь 2018 онд дэлхийн шилдэг 500 компанийн эхний 56 дугаарт нэрлэгдэж, нийт 80 гаруй улсад төмөр зам, авто замын томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн талаар танилцуулсан байна. Мөн Монгол Улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцож, Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн 32,2 км хурдны авто замыг шинээр барьж байгуулаад байгаагаа группын удирдлагууд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай уулзахдаа онцолсон байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.43) 2019 оны 03 сарын 27

Бусад бүтээн байгуулалтаа мөн нүүрсээ өгөөд хийлгэчихмээр юм.

1  |  0
Дэмжиж байна(103.212.117.169) 2019 оны 03 сарын 27

Төлбөрт нь нүүрсээ өгчихөө. Үнээ л зах зээлийн үнээр өгөөрэй

1  |  0
зарах нүүрсний үнээр(103.111.68.3) 2019 оны 03 сарын 27

Тэгсэн нь дээр дээ нүүрс зарах үнээр төмөр замаа тавиулчихвал нүүрсээ зарж мөнгө олно гэхгүй амар ш дээ

1  |  0
Top