Төрийн банкны хамт олон цусаа хандивлахыг уриалж байна

2019 оны 03 сарын 29

Цус сэлбэлтийн судлалын үндэсний төв нь Улаанбаатар хотын Улсын болон хувийн эмнэлгүүдэд цус хүргэдэг цорын ганц байгууллага билээ. Тэгвэл 2019 оны 03-р сарын 29-ны өдөр Төрийн банк нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа хандивлан, Амьдрал бэлэглэе” өдөрлөгийг ажилтнуудынхаа дунд амжилттай зохион байгууллаа.

 Цусны бүлгийн талаарх мэдээллийг товч хүргэхэд 4-р бүлгийн цус хамгийн ховор буюу 7%, 2-р бүлгийн цус 22%, 1-р бүлгийн цус хамгийн их хувийг эзэлдэг бөгөөд бүлэг болгон дотроо эерэг сөрөг гэсэн хувилбартай байдаг. Үүнээс эерэг бүлгийн цус 99% ба сөрөг бүлгийн цус 1%-ийг эзэлдэг нь маш ховор учир сөрөг бүлгийн цустай хүн аюултай нөхцөлд байдалд ороход цусны нөөц хомсдох эрсдэлтэй байдал үүсдэг. Цусны донор болохын тулд 17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, өвчин эмгэггүй, харьцангуй эрүүл иргэд хамрагдах боломжтой. Эрэгтэйчүүд хоёр сар тутам, эмэгтэйчүүд гурван сар тутамд нэг удаад 200-400 мл цус өгч болох ба жилд дөрвөн удаа цусаа өгөхөд ямар ч аюулгүй юм.

 Таны өгсөн цусыг төрөхийн хүндрэл, гэмтлийн үеийн цус алдалт, томоохон хагалгаа болон хорт хавдар, цусны эмгэг өвчний үед хэрэглэдэг бөгөөд цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг гэдгийг иргэн бүр санаж, таны нэг удаагийн хандивласан цус 3 хүнд амьдрал бэлэглэх хамгийн том буяны үйлс юм. Төрийн банкны хамт олны зүгээс бусдад амьдрал бэлэглэж цусаа хандивлах сайн үйлсэд нэгдэхийг иргэд, харилцагчиддаа уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top