УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачлан зохион байгуулдаг “Шилдэг бизнес төсөл” уралдаан Нийслэлийн Баянгол дүүргийн ахлах ангийн сурагчид, сургуулийн багш удирдлага төдийгүй эцэг эхчүүдийн дунд хэдийнээ хүлээлт үүсгэдэг, хүүхэд бүрийн оролцох дуртай уралдаан болон өргөжсөн.
Жил бүр уралдаанд оролцож буй сурагчдын тоо нэмэгдсээр байдаг бөгөөд энэ жил нийт 693 сурагч төслийн материалаа ирүүлсэн юм. Үүнээс “Шилдэг Бизнес Төсөл-2019” уралдааны 1-р шатанд 60 сурагч тэнцлээ.
Уралдаан зохион байгуулдаг гол зорилго нь бизнес эрхлэгч сэтгэхүйг багаас нь суулгаж, бүтээгч нийгэм рүү хүүхэд бүрийг уриалж, хийж бүтээх урам зоригийг сэдэлжүүлэхэд оршиж байдаг.
Сурагчдадаа амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )