Biznetwork.mn Монголд анх удаа цалин хөлсний нарийвчилсан судалгааг гаргалаа

Админ | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

Biznetwork.mn Монголд анх удаа цалин хөлсний нарийвчилсан судалгааг 11 салбар, 300 албан тушаалаар гаргалаа.

Нарийвчилсан судалгаанаас цалин хөлсний хэмжээг эдийн засгийн үйл ажиллагааны салбар, ажил мэргэжлийн ангиллаар харах боломжтой юм. Мөн ажиллагчдын боловсролын түвшин, ажилласан жил цалинд хэрхэн нөлөө үзүүлж буйг харж болно.

Судалгааг Бизнетворк Консалтинг ХХК-ийн харилцагч 4800 байгууллагаас боломжит түүврийн аргаар авсан бөгөөд нийт байгууллагыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар бүлэглэн, 2018 оны сүүлийн улирлын байдлаар мэдээллийг цуглуулсан.

Судалгаанд нийт 240 байгууллага хамрагдсан юм.

Танилцуулгын дэлгэрэнгүй - ЭНД дарна уу.

Судалгааны агуулга - ЭНД дарна уу.

Судалгааг гүйцэтгэсэн: Бизнетворк Консалтинг ХХК

Дэлгэрэнгүй мэдээллийг 80010808 утсаар лавлана уу. Баярлалаа.

Top