ОХУ-ын “Лада” машиныг монголчууд сайн мэднэ. Социализмийн үед манайд тансаг унаанд тоцогддог байсан тус машин зах зээлийн үед Герман, Япон, Өмнөд Солонгосын машинд шахуулаад манай зах зээлээс гарсан билээ.
Тэгвэл “АвтоВАЗ” компани “ЛАДА” машинаа Монголд нийлүүлж эхэлснээ зарлалаа. Улаанбаатарт тус компанийн албан ёсны дистрибьютор болох "Руссо Моторс” дэлгүүрээ нээсэн байна.
Одоогийн байдлаар монголчуудад Lada-гийн гурван загвар санал болгож байгаа гэнэ. “Vesta Cross”, “Vesta SW Cross” жийп, мөн гурван хаалгатай Lada 4x4 зарагдаж байна. Удахгүй “Lada Xray”, таван хаалгатай “Lada 4x4”, гэрбүлийн “Lada Granta”, “Lada Largus” загварууд орж ирэх аж.
“Vesta SW Cross” машин 50 сая, гурван хаалгатай Lada 4x4 загвар 35 сая төгрөгөөр зарагдах гэнэ.
"АвтоВАЗ” компанийн Экспортын хэлтсийн тэргүүн Максм Миссана “Lada машиныг Монголд сайхан хүлээж авсан. Бид ОХУ-ын Засгийн газраас тусламж үзүүлсэн тохиолдолд Монголын машины зах зээлийн 15 хувийг эзлэхээр төлөвлөж байна. Манай компани 2018 онд 38 мянган Lada зарсан нь 2017 оныхоос 57 хувь нэмэгдсэн үзүүлэлт” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
Лада чинь Сонатагаас хямд байж чадах уу, хуучны ямбий Лада-ны сэлбэг бий юу, гэр хороололд ус зөөдөг тэрэг болгох гэсэн юм
Ямар үнэтэйгээр худалдаанд гарч байгаа вэ
Хаана байрладаг юм бэ
Өнөөдөр очиж сонирхлоо сайхан унаа болжээ.НИВА бол сэтгэл хөдөлгөж байна шүү....амжилт хүсье!