Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс орнууд болон олон улсын байгууллагын удирдлагуудаас бүрдсэн Тогтвортой хөгжлийн зорилгын Дээд түвшний ажлын хэсгийн 14 дэх удаагийн уулзалт Улаанбаатар хотод энэ сарын 22-25-ны хооронд зохион байгуулагдах гэж буй.
Zindaa.mn тус уулзалтад оролцогчдыг танилцуулж байгаа билээ. Өнөөдөр Их Британи, Умард Ирландын Вант Улсын Олон улсын хөгжлийн яамны Мэдээллийн хувьсгалын багийн ахлагч Рэйчел Биавэныг танилцуулж байна.
Их Британи, Умард Ирландын Вант Улсын Олон улсын хөгжлийн яамны Мэдээллийн хувьсгалын багийг ахалдаг. Олон улсын хөгжлийн яаманд 18 жил ажилласан туршлагатай бөгөөд энэ хугацаанд статистикийн чиглэлээр олон төрлийн алба хашиж байсан. Их Британий Олон улсын хөгжлийн яам нь ядуурлыг бууруулахад чиглэсэн ажлыг удирдаж явуулдаг. Өнөөгийн дэлхийд тулгамдаж буй ядуурал, өвчин, шилжих хөдөлгөөн, аюулгүй байдал, зөрчилдөөнийг шийдвэрлэх зорилготой юм. ОУХЯ нь Их Британи, Умард Ирландын Вант Улс болон хөгжиж буй орнуудын ард иргэдэд илүү аюулгүй, эрүүл, хөгжингүй нийгмийг бүтээхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг аж.
Сэтгэгдэл ( 0 )