Эрүүл мэнд, эдийн засаг, эх дэлхийд ээлтэй бүтээгдэхүүн- ГУА ЭДИЙН САВАН

2019 оны 05 сарын 13

Химийн найрлагатай, пластик савлагаатай, өндөр үнэтэй, олон төрлийн цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэx шаардлагагүй боллоо. Танд 100 хувь органик "Гуа" эдийн саванг санал болгож байна.

Гуа эдийн савангийн орц: Ясны шөлний цэвэр тос, сүүлний тос, наргил модны самрын тос , касторын тос , натрийн шүлт, нэрмэл ус

Гуа эдийн саванг хэрэглэхийн давуу талууд:

Энэхүү саванг гар аргаар хүйтэн ажиллагаагаар үйлдвэрлэсэн, 100 хувь органик бүтээгдэхүүн юм. Шахалт сайтай, хэрэглэхэд эвтэйхэн байдлаар зүсэгдсэн тул удаан хэрэглэнэ.

Үнэр болон өнгө оруулагч бодис агуулаагүй.

Хөөсрөлт болон бохирдлыг цэвэрлэх чадвар маш сайн. 
Бүх төрлийн хувцас, цагаан хэрэглэл, аяга таваг, сав суулга, аяганы алчуур, тосгуур, ванн, суултуур, шал гэх мэт бүх төрлийн бохирдлыг дээд зэргээр цэвэрлэнэ. Арилгахад хүндрэлтэй өөх, тосны толбыг ч ул мөргүй арилгана. 
Ялангуяа нярай хүүхдийн даавуу, хувцас, хэрэглэл угаахад нэн тохиромжтой.

 Саванг хэрэглэх явцдаа резинэн бээлий өмсөх шаардлагагүй. Арьсанд харшил өгөхгүй, тэжээл өгдөг тул нүүр, гар, биеэ угаах ч боломжтой.

Эрүүл мэндэд ч ашигтай, эдийн засагт ч хэмнэлттэй, эх дэлхийд ч ээлтэй бүтээгдэхүүн. Савангаас ямар нэг хог хаягдал гарахгүй. Zero waste- чүүд тор, саваа барьж ирээд баглаа боодолгүй худалдан авах боломжтой. Янз бүрийн хэмжээгээр зүсэгдсэн тул өөрт хэрэгцээтэй хэмжээгээр худалдан авах боломжтой. Үнэ нь ч боломжийн.

Худалдах үнэ: 130 гр нь 1500₮

Хаяг: Натур худалдааны төв 2 давхарт Гуа шоп
Утас: 99191093

Эдийн саванг хаягдалгүй хэрэглэх бяцхан зөвлөгөө:

Саванг хэрэглэж дуусахын үед нарийсаж нимгэрсэн саван нь гарт барьцгүй, хэрэглэхэд таатай биш байдаг тул зарим хүмүүс хаячихдаг. Тэгэх шаардлагагүй. Нимгэрсэн савангаа шинэ саван дээрээ сайтар хөөсрүүлж савандаж байгаад наачихдаг. Харин бат сайн наалдтал тодорхой хугацаанд хэрэглэлгүй хүлээх хэрэгтэй. Орой унтахын өмнө юмуу өглөө ажилдаа явахдаа наачихвал савангаа дараагийн удаа хэрэглэхэд маш сайн наалдсан байх учир ямар ч хог хаягдал үүсэхгүй. Энэ нь зөвхөн эдийн саванд ч биш бүх төрлийн саванг хаягдалгүй хэрэглэхэд хамааралтай шүү. Туршаад үзээрэй. Амжилт.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top