Дэлхийн банкны бүлгийн дарга  Хайшaн Фу Монголд ирнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 15

Улаанбаатар хотноо энэ сарын 22-25-ны хооронд зохион байгуулагдах Тогтвортой хөгжлийн зорилгын Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалтад оролцох зочдыг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байгаа билээ. Өнөөдрийн танилцуулах зочин бол Дэлхийн банкны Хөгжлийн мэдээллийн бүлгийн дарга  Хайшaн Фу юм.

Дэлхийн банкны Хөгжлийн мэдээллийн бүлгийн дарга тэрбээр дэлхийн хөгжлийн хяналт, нээлттэй мэдээллийн санаачилга, судалгаанууд, бусад техникийн зөвлөх үйлчилгээнүүд, Олон улсын харьцуулалтын хөтөлбөр зэрэг дэлхийн статистикийн хөтөлбөрүүдийг хянадаг.

Хайшaн Фу Дэлхийн банкны бүлэг, Хөгжлийн мэдээллийн дарга нарын бүлгийн гишүүн байх хугацаандаа Дэлхийн банкны хөгжлийн мэдээллийн хөтөлбөрийг бий болгон, хэрэгжилтэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэн зохицуулж ажилласан туршлагатай нэгэн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top