Жил бүрийн зургадугаар сарын 1-нийг дэлхий нийтээрээ хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэхүү өдрийг угтан хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, тэдэнд зориулсан төрөл бүрийн сонирхолтой хөнгөлөлт, урамшуулал зарладаг. Та ч мөн өхөөрдөм бяцхан үрсээ баярлуулахаар төлөвлөж байна уу, тэгвэл ХААН Банкны картаа ашиглан хүүхдийнхээ мөрөөдлийн ертөнцөөр хамтдаа аялах боломж буйг дуулгахад таатай байна.
Үүний тулд та өөрийн ХААН Банкны дараах нэр дурдсан картыг авч гарахад л хангалттай бөгөөд хөнгөлөлт урамшуулал 2019.05.27-2019.05.31-нийг дуустал үргэлжлэх юм байна. Хэрвээ танд ХААН Банкны Платинум кредит карт, Priority карт, Signature карт, Glamour кредит карт, Алтан кредит картын аль нэг нь байгаа бол зөвхөн ХААН Банкны карт уншигч ПОС төхөөрөмж дээр картаа уншуулснаар дараах хөнгөлөлтийг эдлэх боломжтой аж.
Бяцхан үрстэйгээ хамт цагийг хөгжилтэй өнгөрүүлж, тэднийхээ баяр дээр баяр нэмэхэд тань туслах хөнгөлөлт, урамшууллыг танилцуулж байна.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!
Сэтгэгдэл ( 0 )