Манай улсын хүн амын 60 гаруй хувийг 35 хүртлэх насны залуус эзэлдэг. Эдгээр залуусын 70 орчим хувь нь хөдөлмөрийн насны хүн ам. Гэтэл ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуусын тоо бага байгаа тул “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам”-аас залуучуудыг авьяас чадвараа нээн илрүүлэх, танилын хүрээллээ тэлэх, бизнесээ эхлүүлэхэд нь хэрэгтэй мэдлэг ур чадварыг олгох, санхүүжилт олгох үндсэн зорилготойгоор “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд 2018 онд 21 аймаг 9 дүүрэгт нийт 200 орчим залуусын бүлэг өөрсдий бизнесээ эхлүүлж ажлын байр бий болгосон байна. Тэгвэл 2019 онд нийт 494 төсөлд тус бүр 10,000,000 сая төгрөгийн санхүүжилтыг олгохоор төсөвт суулгасан байна. Тус санхүүжилтийг олгохын тулд тусгай эрх бүхий сургалтын байгууллагуудаар дамжуулан зохион байгуулдаг бөгөөд улсын хэмжээнд 4 байгууллага шалгарсан байна. Үүний нэг нь “Монголын Үндэсний Маркетингийн холбоо” ТББ-ын дэргэдэх “Стартап Маркетинг Спэйс” төв нь өөрийн сургалт зохион байгуулах хуваарийг танилцуулж байна.
Үүнд:
Энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй, бизнес эрхлэх сонирхолтой 15-34 насны залуус өөрийн оршин суугаа газрын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандах эсвэл доох линкээр орж бүртгүүлэх боломжтой.
Хан-уул дүүргийн бүртгэл:
Хэнтий аймгийн бүртгэл:
https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx?id=pnN_VmEMvEmtxJ2dYiG82A8QI7FBcrRFmt1G69FR_IhUNEdFRzUxWDlSUjlNME1GN1RFTUdNMkIyRC4u
Дэлгэрэнгүй мэдээллийг 7577-6777, 90091019, 96019997, https://www.facebook.com/StartupMarketingspace/ хуудаснаас авах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )