Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт нийтлэгдсэн нийгэм, эдийн засгийн мэдээ, мэдээллийнхээ тоймыг хүргэж байна. Хэрвээ та мэдээний дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.
Сургаар хомсдол үүсгэсэн ченжүүдийн түрийвч түнт...
...Гэтэл 30 мянган тонн түлш хүрэлгүй дууссан нь түлш нөөцлөх, дамлан зарах үзэгдэл газар авсныг нотоллоо. Гурвалжингийн гүүрнээс уруудах замд бүх л шатахуун түгээх станцууд литр дизель түлшийг 1440 төгрөгөөр картаар, эсвэл талоноор олгож байна. Түлш зайлшгүй шаардлагатай байгаа компаниудад түлш шахаж байгаа ченжүүд ганц, хоёр тонныг багад тооцож нарийн боовны үйлдвэр л гэхэд долоо хоногийн хэрэгцээндээ гурван тонн түлш авч байгаа гэж ярих нь дуулдана. Энэ бүгдээс харахад...
Шатахууны хомсдол тариалалтанд нөлөөлөхгүй
...Энэ жилийн тариалалтын ажил 90 хувьтай байгаа гэсэн сайхан мэдээ дуулдаж байна. Гэвч улсын хэмжээнд “гамшиг” тарьж буй шатахууны хомсдол газар тариалангийн салбарт нөлөөлөхгүй гэж юу байхав. Саяхан улсын нөөцөөс...
Сэтгүүлч До.Чулуунбаатарыг суллуулах шаардлагад эр...
...Улаанбаатар таймс” сонины эрхлэгч До.Чулуунбаатарыг “Ганц худаг”-т хоригдох хугацааг сунгаад байна. Түүний бие улам муудсаар байгаа гэнэ. Олон улсын сэтгүүлчдийн байгууллагаас түүнийг суллуулахыг шаардлаа. Монголын сэтгүүлчдийн байгууллага төр засгийн өндөрлөгүүдэд...
Төв талбай дээр 60 гаруй морьтон дахин гарч ирлээ
...Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, “Гал үндэстэн” холбооны гишүүдээс бүрдсэн 60 морьтон өнөөдөр өглөө 10 цагт Сүхбаатарын талбай дээр дахин гарч ирлээ. Тэд гурав хоногийн өмнө Ерөнхий сайд Сү.Батболдтой биечлэн уулзах хүсэлт тавьсан байна. Тэднийг...
ДОХ-той Монгол хүний тоо 17 дахин өсчээ
...Тэрбээр Монголд ХДХВ-ийн халдвартай төрсөн нэг ч хүүхэдгүй, баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүнээр дамжсан халдварын нэг ч тохиолдолгүй байлгахын төлөө ажиллаж буйгаа илгээлтэд дурджээ. Дэлхийн бусад улсад сүүлийн 10 жилд ХДХВ-ийн халдварт шинээр өртсөн хүмүүсийн тоо 20 хувиар буурчээ. Гэтэл Монголд сүүлийн зургаан жилд бүртгэгдсэн...
Д.Зоригт сайд БНХАУ-аас нефтийн бүтээгдэхүүн авах...
...Уг хуралдааны үеэр БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорацийн дэд Ерөнхийлөгч Сюнь Лундэтэй уулзаж, Монгол Улсад ойрын хугацаанд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх асуудал болон газрын тосны үйлдвэр барих асуудлаар санал солилцлоо. БНХАУ-аас сар бүр 10 мянган тонн шатахуун авах хүсэлтээ манай тал уламжилсан бөгөөд үүний 3000 тн түлшийг энэ сардаа багтаан авахаар ажлын хэсгийн хоёр талын ажлын хэсгийн түвшинд яриа хэлэлцээр хийж байна. Мөн БНХАУ-ын Нүүрсний нийгэмлэгийн дарга Ван Сянжэнтэй уулзалт хийж...
...Хуруу шилний хүүхдүүд гэсэн үг хэллэг бидний дунд саяхнаас хэрэглэгдэж эхэлсэн. Жижигхэн шилэн саванд нандигнан хадгалсан үр хөврөлийг эхийн хэвлийд шилжүүлэн суулгаж шинэ хүн төрүүлэх аргыг ийнхүү нэрлэдэг ажээ. Өнгөрсөн онд анхны туршилтыг О.Батсүх эмч хэсэг эмч нарын хамтаар амжилттай хийсэн юм. Саяхан эх үрсийн баярын өмнөхөн хуруу шилний ес дөх хүүхэд мэндэлсэн байна. Энэ хүүхэд ...
Автобусны үнэ албан ёсоор нэмэгдээгүй
...Нийслэлийн нийтийн тээврийн газраас том оврын автобусны үнийг албан ёсоор нэмээгүй гэж мэдэгдлээ. Өнөөдрөөс эхлэн тасалбарынхаа үнийг нэмж 400 төгрөгөөр үйлчилж байгаа компаниудад захиргааны хариуцлага тооцох ажээ. Нийтийн тээврийн газраас тасалбарын үнийг нэмэх саналыг холбогдох яам, НЗДТГ-т хүргүүлсэн байгаа бөгөөд...
Дээд сургууль их зантай ажилгүйчүүдийг бэлтгэж б...
...59,4 сая хүн амтай Их Британи улс 89 дээд сургуультай бол 20,1 сая хүн амтай Австрали улс 62, 13,1 сая хүн амтай Зимбабве улс нэг, 24 сая хүн амтай Балба улс нэг, 9,9 сая хүн амтай Тунис хоёр их дээд сургуултай байхад 2,7 сая хүн амтай монгол улс 156 их дээд сургуультай байна. Энэ тоон баримтыг бусад улсуудтай харьцуулахаас өмнө бол хэвийн сонсогдож байв. Харин дэлхийн улсуудын боловсролыг чиг хандлагыг дээд сургуулийнх нь тоог хүн амтай харьцуулахад тэд зөвхөн чанарыг эрхэмлэдэг нь харагдаж байна. Харин бид юуг эрхэмлээд байна вэ? Ёстой л нөгөө...
Дугаарын ченжүүд дэндүү даварч байна
...Ийм хэмжээний мөнгөтэй бол юу хийх вэ хэмээх асуултыг хэд хэдэн хүнд тавьж үзлээ. Нэгэн залуу,
-“Би арван сая төгрөгтэй бол халтуур хийх машин аваад, үлдсэнээр нь гэр авна, хүүхдийнхээ боловсролд зарцуулна, байшин барина” гээд л хүмүүс янз бүрээр хариулж байна. Арга ч үгүй биз дээ. Энэ хэмжээний мөнгийг жирийн иргэн хоол хүнс, хувцас хунар авах мөнгөнөөсөө хасч танан, хэдэн жил хурааж байж цуглуулна. Тэгвэл 10 саяыг инээж, эвшээлгэн сууж байгаад олдог хүмүүс бас байна. Тэдний хийдэг ажил гэвэл...
Шатахууны хомсдлоос болж зарим чиглэлийн вагонууд ...
...Бензин, дизель түлшний хомсдол монголчуудыг бараг бүхэлд нь боомилж эхэллээ. Улсын хэмжээгээр дөнгөж наймхан хоногийн нөөцтэй болоод байна. Амьдрал залгуулдаг томоохон компаниуд гурав хоногийн нөөц шатахуунтай байгаа гэнэ. Хот доторх автобусуууд болон орон нутгийн нийтийн тээврийн унаа түрүүчээсээ сул зогсоод хэд хонож байна. Тэгтэл бас...
Энэ өдөр хэний ч сэтгэлд жавар даасан гуниг хургам...
...Орц хонгилд хоног төөрүүлэн яваа хаягдмал, гээгдмэл хүүхдүүд ээж, ааваа эрэлхийлсэн харцаар хүмүүсийг ширтэх ч, тэд Эх үрсийн баярыг зүрхээрээ мэдэрч байгаа нь лавтай. Хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр дэлхий нийтээрээ хагацал, өнчрөлгүй явахсан гэж бодож ч байхаа магадгүй. “Нарантуул зах”, хөдөөгийн буйдхан сууринд амьтан хүний ачаа тээгээд, амьдралаа дээр нь давхар үүрээд сэтгэл өөдрөг гүйлдэх хүүхдүүд цөөнгүй. Тэнд гудиггүйхэн алхана. Ирээдүйгээ хол харж яваа биз ээ. Бор дарсанд амь амьдралаа даатгасан мэт өөртөө зовлон өвөртөлсөн золгүй гэгдэх иргэд маань ч бас баяраар дүүрэн... Гэхдээ...
Тасалбарын үнээ нэмсэн жолооч, кондукторыг 20-30 м...
...Улаанбаатар хотын 56 чиглэлд үйлчилдэг том оврын автобусны 30 хувийг түлш ховордсон гэх шалтгаанаар компаниуд үйлчилгээнд гаргахаа больж, иргэд ч зогсоол дээр удаан хулээдэг болоод хэд хонож байна. Албан ёсоор үнэ нэмэх шийдвэр гараагуй байхад өчигдрөөс ихэнх чиглэлийн автобус тасалбарын үнээ нэмж, том хүнээс 400, хүүхдээс 200 төгрөг авч эхэллээ. Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Лхагва-Очироос тодрууллаа.
-Зарим автобус зорчигчдоос 100 төгрөг нэмж төлөхийг шаардаж байна. Ингэхийг зөвшөөрсөн юм уу?...
986 тонн дизель түлш яаралтай хэрэгтэй
...Үр тариа болон төмс, хүнсний ногооны тариалалтад 986 тонн дизель түлш нэн яаралтай хэрэгтэй байгаа ажээ. Тиймээс тариалалтыг технологийн хугацаанд нь явуулах үүднээс дээрх хэмжээний түлшийг...
Нийгэм, Эдийн засгийн мэдээний алба. Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )