“Аж үйлдвэрийн IV хувьсгал" сэдэвт олон улсын хурал болно

2019 оны 06 сарын 11

“Аж үйлдвэрийн  IV хувьсгал: Хөгжиж буй орнуудад тулгарч буй сорилтууд” сэдэвт  олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

МУИС Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд маргааш /2019.06.12/ “Аж үйлдвэрийн  IV хувьсгал: Хөгжиж буй орнуудад тулгарч буй сорилтууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна. Тус хурал нь нэгдсэн хуралдаанаас гадна Стратеги ба Манлайлал, Дижитал зуун дахь  Хүний нөөц, Бизнес ба Туризм гэсэн үндсэн гурван дэд хэсэгтэй.

Олон улсын хуралд Монгол Улсын зарим салбарын яамд, томоохон бизнесийн байгууллага, их дээд сургуулиуд болоод ОХУ,  Япон, Австрали, БНСУ, Казахстан зэрэг улсуудын төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top