“Монгол экспорт хөтөлбөр” хэрэгжүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

“Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий “Экспортыг дэмжих зөвлөл” хуралдлаа. Тус зөвлөлийн даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, дэд даргаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ажиллах юм.

Энэ удаагийн хуралдаанаар "Экспортыг дэмжих зөвлөл"-ийн ажиллах журмыг батлах, “Монгол экспорт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, тус хөтөлбөрийн хэрэгжилтэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг ирэх жилийн улсын төсөвт суулгах, Монгол Улсын худалдаа хөрөнгө оруулалтын замын зураглал баримт бичгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Монгол Улсын Махны экспортын олон улсын форумыг есдүгээр сард зохион байгуулах саналын тухай асуудлыг хэлэлцэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top