БНХАУ Канадаас мах импортлохоо зогсоолоо

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

Канадын тал БНХАУ-д мах экспортлохдоо хуурамч чанарын гэрчилгээ ашигласан хэрэг хэд, хэд давтагдсантай холбогдуулан БНХАУ-ын Засаг захиргаа Канадаас мах импортлохоо зогсоолоо. Он гарснаас хойш хуурамч чанарын гэрчилгээтэй 188 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн гаалийн зарим ажилчид хилээр нэвтрүүлэхэд нь хахууль авдаг байж болзошгүй тул хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж.

Канадын Засгийн газар дээрх явдлыг нарийвчлан шалгаж, дипломат маргаан үүсгэхгүй байхаар болжээ. БНХАУ-ын Шинжилгээний ерөнхий хорооны мэдээллээр Канадаас импортолж буй махнаас рактопамин гэх мал, амьтны өсөлтийг дэмжих химийн бодис илрүүлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top