Оюуны өмчийн газраас 23 бүтээлд шинээр патент олгожээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 27

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд оны эхний таван сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 204 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 38 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байв. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 118 бүтээлд патент олгосны 72 нь шинэ бүтээлийнх, 46 нь бүтээгдэхүүний загварынх байна. Харин тавдугаар сард иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 23 бүтээлд шинээр патент олгосны 13 нь шинэ бүтээлийнх, 10 нь бүтээгдэхүүний загварынх аж.

Шинэ бүтээлд олгосон патентыг олон улсын ангиллаар авч үзвэл, 24 нь хими, төмөрлөг, 22 нь хүний хэрэгцээг хангах зүйл, ес нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээвэрлэлт, 17 ньбусад ангилалд хамаарна.

Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар  оны эхний таваг сард 109 иргэн,хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 71 ашигтай загварт гэрчилгээ олгожээ. Тавдугаар сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 20 ашигтай загварт гэрчилгээ олгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top