Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаа  хангалтгүй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 27

Барилга хот байгуулалтын яамны захиалгаар "Нью Урбанизм" ХХК болон "Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, МҮХАҮТ хамтран Алтанбулаг чөлөөт бүсийн тээвэр логистикийн төвийг хөгжүүлэх талаар уулзалт хэлэлцүүлгийг  зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Оюундарь болон бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцож,  уг бүсийн тээвэр логистикийн төвийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хууль эрх зүйн уялдаа холбоо сайжруулах, Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсүүдийг коридор байдлаар зохион байгуулж ажиллуулах гэх мэт асуудлаар санал шүүмж өрнүүллээ. Алтанбулаг чөлөөт бүсийн асуудал яригдаад 23 жил болж байгаа ч үйл ажиллагаа нь хангалтгүй, хаана хаанаа ойлгомжгүй, 107 компани хөрөнгө оруулсан ч дөнгөж 17 ААН л ажиллаж байгаа. Иймд цаашид оролцогч талууд нэгдэн асуудлыг нухацтай гаргаж тавих  шаардлагатай байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцоллоо. Мөн МҮХАҮТ-ын дэргэдэх Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр уг хэлэлцүүлгээс тогтло

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.35.165) 2019 оны 06 сарын 28

Хэзээ ч хөгжил авчрахгүй 23 жил яригдаж байгаа ч ерөөсөө өөрчлөлт авчирдаггүй Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүс гэсэн худлаа нэртэй зүйлээсээ татгалзвал таарна. Хэзээ ч хөгжил авчрахгүй нь ойлгомжтой.

0  |  0
Top