Банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 2017 оны есдүгээр сараас эхлэн тогтмол буурч байгаа гэж Төв банк мэдээлж байна. Тодруулбал, 2017 оны есдүгээр сард банкуудын нийт олгосон зээлийн дундаж хүү 20 хувь байсан бол 2019 оны эхний таван сард олгосон нийт зээлийн дундаж хүү ойролцоогоор 17.3 хувь болж буурчээ.
Энэ оны гуравдугаар сарын байдлаар 1,26 сая иргэд (давхардсан тоогоор) арилжааны банкуудад нийтдээ 9,07 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 95 хувь буюу 8,6 их наяд төгрөгийн зээл хэвийн, хугацаандаа төлөгдөж байгаа бол үлдсэн 5 хувь нь хугацаа хэтэрсэн эсвэл чанаргүй зээлийн ангилалд байна. Гуравдугаар сард иргэдэд олгогдсон нийт зээлийн дундаж хугацаа 27,1 сар, төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 17,2 хувь, валютын зээлийн жигнэсэн дундаж хүү 8,3 хувь байна.
Сэтгэгдэл ( 0 )