Хөгжиж буй орнуудын ханш тогтворжих төлөвтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш  тавдугаар сард өмнөх оны  эцсээс 0.06 хувиар суларч 2645.16 төгрөгт хүрлээ.  Оны эхэнд төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрах дарамт нэмэгдсэн боловч  нэгдүгээр сарын дундаас эргээд чангарч,  тавдугаар сарыг дуустал тогтвортой байв. Үүнд, зах зээлийн хүлээлт тогтворжсон, иргэд, аж ахуй нэгжүүдийн харилцах, хадгаламжийн хөрвөлт бага байсан, гадаад валютын урсгал цэвэр дүнгээр сайжирсан зэрэг нь голлон нөлөөллөө.

 Тухайлбал, 2019 оны тавдугаар сард гадаад валютын орох урсгал өмнөх оны эцсээс 7.5 хувиар буурсан. Гэхдээ  импорт өмнөх улирлаас саарсантай холбоотойгоор гарах урсгал 16.8 хувиар буурснаар банкны системээр дамжсан валютын цэвэр урсгал өмнөх  оны эцсээс 87.2 сая ам.доллароор сайжирч, 55.1 сая ам.долларын ашигтай гарчээ. Нөгөө талаас, АНУ-ын Холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ өсгөхгүй, бууруулах хүлээлт зах зээл дээр бий болоод байгаа нь хөгжиж буй орнуудын ханш тогтворжиход нөлөөлж байна.

Гадаад худалдааны эргэлтээр жигнэж тооцсон төгрөгийн нэрлэсэн дундаж ханш 2019 оны  дөрөвдүгээр сард өмнөх оны эцсээс 1.8 хувиар сул тогтлоо. Үүнд, төгрөгийн ханш юанийн эсрэг өмнөх оны эцсээс 2.4 хувиар, рублийн эсрэг 4.2 хувиар суларсан нь голлон нөлөөллөө.

Харин еврогийн эсрэг 1.4 хувиар чангараад байна.  Дотоод болон гадаад үнийн зөрүүгээр тодорхойлогдох харьцангуй үнэ 2.8 хувиар өссөнөөр бодит ханш өмнөх оны эцсээс 1 хувиар чангарав.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(105.112.36.129) 2025 оны 03 сарын 13

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

1  |  0
matilda(197.234.221.194) 2025 оны 03 сарын 13

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

1  |  0
matilda(197.234.221.194) 2025 оны 03 сарын 13

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

1  |  0
Top