Далд уурхайн инженерийн баг Асгатын орд дээр ажиллаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 01

Засгийн газраас Асгатын мөнгө полиметаллын ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. Тэгвэл  далд уурхайн чиглэлээр мэргэшсэн инженерүүдээс бүрдсэн баг Асгатын мөнгө полиметаллын ордод ажиллаж, ордын өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа аж.

 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү компанийнхаа хөгжлийн стратегийг танилцуулах үеэрээ энэ мэдээллийг өгсөн юм. Мөн тэрбээр  компани дунд хугацааны стратегиа баталж, боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлж, хөрөнгө оруулалтын зөв бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцолсон. Үнэт металл, алт цэвэршүүлэх үйлдвэрийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул хийх, олборлох үйлдвэр байгуулах, кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих зэрэг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэлээ. Үүнээс гадна Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг Багануур, Шивээ-Овоогийн уурхайн хэвийн, найдвартай ажиллагааг хангах хүрээнд технологийн шинэчлэлийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр “Эрдэнэс Монгол” компани ажиллаж байгааг мэдээлэлдээ дурдсан юм. Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Хамтын ажиллагааны банктай хамтран хэрэгжүүлж буй “Экспортын зээлийн шугам нээх тухай төсөл”-ийн хүрээнд тус уурхайнуудын техник, технологийн шинэчлэлийг хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр зорьж байна гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.244) 2025 оны 03 сарын 13

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

1  |  0
Top