Шивээ-Овоогийн удирдлагууд нүүрсний үнийг нэмэх шаардлагатай байна гэлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 02

Манай улсын төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг хангадаг Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн удирдлагууд техникийн шинэчлэл хийхээс гадна нүүрсний борлуулалтын үнийг нэмэх шаардлага байгааг хэлж байна. 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тухайд  төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа аж. Тодруулбал, Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 14.1 хувьтай байгаа бол Шивээ-Овоогийн уурхайн хувьд 35 хувьтай явагдаж байна.

 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн  хурлын үеэр Гүйцэтгэх захирал П.Ганхүү Багануур болон Шивээ-Овоогийн уурхайд худалдан авалтын төлөвлөлт, тооцооллыг сайжруулах замаар үр ашгийг нэмэгдүүлэх болон хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналтыг сайжруулан, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.217) 2025 оны 03 сарын 13

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

1  |  0
Бүгд идэж уугаал өрт(66.181.161.114) 2025 оны 03 сарын 13

Бүгд идэж уугаал өртөг өндөр байнаа шүү дээ. Багануур дээр гэхэд Цасчихэр гэж будлианы хүүдий. БАГАНУУР ДЭЭР БАЛСАНДОРЖЫН ХҮРГЭН ДҮҮ ГЭХ МЭТ

1  |  0
Top