Беларус улсаас авах зээлийг УИХ-аар соёрхон батлах ёстой

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 02

Энэ оны дөрөвдүгээр  сард Монгол, Беларусын Засгийн газар хооронд Экспортын хөнгөлөлттэй зээл олгох тухай Ерөнхий хэлэлцээр байгуулсан. Энэ хүрээнд Онцгой байдлын Ерөнхий газрын техник хангамжийг сайжруулах, Монгол Улсад сүү, сүүн бүтээгдэхүүний иж бүрэн үйлдвэр байгуулах, Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, Улаанбаатар хотын нийтийн зориулалттай цахилгаан шат шинэчлэх, засвар үйлчилгээний төв байгуулах зэрэг төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр урьдчилан тохиролцоод байгаа юм.

Тэгвэл уг хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталснаар хүчин төгөлдөр болох аж. Дашрамд тодотгоход, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусын Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Улаанбаатар хотноо боллоо. Энэ удаагийн хуралдаанд Бүгд Найрамдах Беларусь Улсын талаас ихээхэн ач холбогдол өгч Аж үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуй, хүнсний яам, Гадаад харилцааны яам, болон Төрийн өмчид компаниудын төлөөлөгчид нийлсэн томоохон бүрэлдэхүүнтэй ирж оролцов.

 Хуралдааны үеэр эхэнд дурдсан хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан Экспортын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих төслүүдээс гадна хүнс, хөнгөн үйлдвэр, зам тээвэр, уул уурхай, барилга, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг олон салбарт харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нөөц бололцоо байгааг талууд онцлон тэмдэглэсэн бөгөөд боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн уламжлалт хамтын ажиллагааг сэргээх, шинэ агуулгаар баяжуулахад анхаарч ажиллахаар тохиролцон Протоколд гарын үсэг зурав. Түүнчлэн хоёр улсын Ерөнхийлөгч нарын 2018 оны зургаадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод хийсэн уулзалтаар тохирсны дагуу Монгол, Беларусын хамтын ажиллагааг 2019-2021 онд хөгжүүлэх Замын зургийг талууд тохирч энэ удаагийн комиссын хуралдааны үеэр гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.217) 2025 оны 03 сарын 13

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

1  |  0
Top