БНСУ-ын Төмөр замын сүлжээний хэрэг эрхлэх газар болон тус улсын Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагийн удирдах албан тушаалтнууд, инженерүүд Монгол Улсын төмөр замын салбарынханд сургалт явууллаа. Сургалтад Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын төмөр зам ТӨХК болон Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад ажиллаж буй Батлан хамгаалах яам зэрэг байгууллагын 20 гаруй мэргэжилтэн хамрагдав.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалт Төмөр замын хөгжлийн бодлого, Төмөр замын төслийн хэрэгжилт, Барилгын ажлын менежмент, Хотын төмөр замын тээвэр, Монгол Улсад хэрэгжүүлэх төмөр замын салбарын төсөл хөтөлбөрүүдэд БНСУ-ын зүгээс оролцох, дэмжлэг үзүүлэх боломж бололцоо, цаашдын хамтын ажиллагааны асуудлууд зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдав.
Энэхүү сургалт нь 2015 онд анх удаа зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа зохиогдож, БНСУ-ын төмөр замын салбарын туршлага, шинэ ноу хауг танилцуулж, мөн төмөр зам барих бэлтгэл ажлын явц, үе шат, төлөвлөлт, маршрут, гүйцэтгэл, гүүрийн байгууламж, түүний технологи зэрэг олон талын мэдээлэл өгсөн, үр дүнтэй сургалт боллоо хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Сэтгэгдэл ( 2 )
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913